Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сумын ИТХ-ын Иргэний танхимд хуралдуулав. Хуралдаанд нийт 21 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч оролцож ирц 95.2 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 1/01 тоот тогтоол
2.Хуралдаан даргалагч сонгох тухай 1/02 тоот тогтоол
3.Хуралдаанд үйлчлэх аппарат байгуулах тухай 1/03 тоот тогтоол
4.Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам батлах тухай 1/04 тоот тогтоол
5.Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай 1/05 тоот тогтоол
6.Сумын ИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 1/06 тоот тогтоол
7.Тооллогын комисс байгуулах тухай 1/07 тоот тогтоол
8.Сумын ИТХ-ын дарга сонгох тухай 1/08 дугаар тогтоол
9.Сумын ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлөгч бүрээр нь батлах тухай 1/09 дугаар тогтоол
10.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 1/10 дугаар тогтоол нийт 10 асуудлыг хэлэлцэж хууль журмын дагуу амжилттай хуралдав.