ХОВД АЙМГИЙН ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн Ховд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал цахим хуудас Ховд аймгийн Ховд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал цахим хуудас

Том төрөөс ухаалаг төр рүү

2014-11-07

“Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлгийг 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгуулав.Хэлэлцүүлэгт нийт 50 хүн хамрагдав.Хэлэлцүүлгийг асуудал оруулагч тал сумын Засаг даргын Тамгын газар зохион байгуулав.Хэлэлцүүлэгт оролцогчдыг мандатын өнгөөр ялгаж  хуваарлав.

1.Ухаалаг төр-Нийгмийн байгууллага , 2.Ухаалаг төр-Төрийн үйлчилгээ, 3.Ухаалаг төр-Санхүү, эдийн засаг, дэд бүтэц , 4.Ухаалаг төр-нийгмийн хөгжил гэсэн 4 хэсэгт хувааж бүлгүүдийн саналыг бичүүлж авч , нэгдсэн хэлэлцүүлэгт оруулж хэлэлцүүлэн саналыг нэгтгэв.

Хэлэлцүүлэгээс дараах саналууд гарсан:

1.Одоогийн парламентын засаглалыг халж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох

2.Боловсролын салбарт үнэлгээний системийг боловсронгуй болгох

3.Сумын Засаг даргын эрх хэмжээг нэмэгдүүлэх /томилгоо сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилж, хариуцлага тооцох эрх хэмжээтэй байх/

4.Төрийн албанд намаар талцах явдлыг арилгах зэрэг саналууд гаргасан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1321
513 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%